Аргын тооллын 11 сарын 14. Бямба (Санчир) гараг (2020)



-Аргын тооллын 11 сарын 14. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын 29, цагаагчин тахиа, салхины эх-14 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:56-17:16. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ