БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАЛАА



Өнөөдөр (17:00 цагт) аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар мэргэжлийн байгууллагууд ковид-19 цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, 
1. Улаанбаатар хотод ковид-19-ын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвүүд, үзвэр үйлчилгээний байгууллага, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, тоглоомын газруудын үйл ажиллагааг 11 сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11 сарын 14-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох
2. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх баар, рестарон, караоке болон үйлчилгээний төвүүдээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг 11 сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11 сарын 14-ны өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлах
3. Улсын Онцгой комиссын Дөрөвдүгээр албан даалгавраар эхлүүлсэн “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяны үйл ажиллагааг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах
4. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар сум хооронд зорчих иргэдийн нотломжийг үндэслэн шалган нэвтрүүлэх постоор шуурхай нэвтрүүлэх
5. Ковид-19-ын халдвар авсан иргэнтэй хавьтагч болсон иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, Ховд аймгийн нутаг дэвсгэрт ирсэн эсэхийг тогтоож, аймгийн Онцгой комиссын Шуурхай штабыг тухай бүр мэдээ мэдээллээр хангаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах
6. Уул уурхайн бүтээгдэхүүнийг Булган сумын Булган боомтоор экспортлодог “МоЭнКо” ХХК, төмрийн хүдрийн “Эй-эл-жи-ти” ХХК-иудын цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тээвэр хийх зөвшөөрлийг олгох
7. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай аймгийн Засаг даргын захирамжийн 2020 оны 11 сарын 13-ны өдрийн 23:00 цагийг 11 сарын 17-ны өдрийн 08:00 цаг болгож сунгах
8. Үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ШӨХТГ-ын орон нутгийн эрх хэрэгжүүлэгч албан тушаалтнууд хяналт шалгалт хийж ажиллах
9. БОЭТ нь Баруун бүсийн хэмжээнд шинжилгээ хийж байгаатай холбогдуулан оношлуурын хангамжийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлж ажиллах
10. Шаардлага хангасан тусгаарлах байрны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг томилгоожуулж ажиллуулах зэрэг хэд хэдэн шийдвэрийг гаргасан юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ