“Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэлэлцүүлэг болов



Ховд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөр, “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд үндэслэн “ХОВД АЙМГИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ”, “АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийг урьдчилсан байдлаар боловсруулсан байна.
Өнөөдөр тус бодлогын баримт бичгүүдийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хүний хөгжлийг дэмжиж, Стандарттай Шинэ-Ховдын төлөө хүчээ нэгтгэе уриан дор ирэх жилүүдэд аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх бодлого, зорилтыг тодорхойлсон тус баримт бичгүүдэд Ховд аймгийн боловсрол, эрүүл мэнд, ХАА, дэд бүтэц зэрэг бүхий л салбар чиглэлийн бодлого, үйл ажиллагааг тусгахаараа онцлогтой юм.
Хэлэлцүүлэгт нийгэм, эдийн засгийн бүх салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн хөгжлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад, гавьяатууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Оролцогч талуудын саналыг “Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусган Засгийн газар, Үндэсний хөгжлийн газраар хянуулж, хуулийн хугацаанд аймгийн ИТХ-аар батлуулах юм. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ