Иргэдийн эрүүл амьдралын үндэс болсон гол хүчин зүйлсийн нэг нь нийтийн биеийн тамир, спорт. Тиймээс сүүлийн жилүүдэд спортыг хөгжлийг дэмжих зорилгоор: Булган, Манхан суманд спортын ордон, Мөнххайрхан суманд соёл, спортын цогцолбор, Дуут, Булган, Мянгад сумын болон Цаст-Алтай цогцолбор сургуулийн спорт заалыг шинээр барьж, Жаргалант сумын 7 дугаар сургуулийн дэргэд болон хот, хөдөөгийн 4 багт биеийн тамирын талбай байгуулж ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн энэ онд Эрдэнэбүрэн, Дарви, Цэцэг сум, Жаргалант сумын Бугат, Хайрхан багийн спорт заалны барилгын ажлыг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц тэргүүтэй ажлын хэсгийнхнийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзав. Энэ үеэр аймгийн БТСГ-ын Бага заалны барилгад их засвар хийж өгөх хүсэлтийг уламжиллаа.
Цаашид аймгийнхаа хүүхэд багачууд, залуу үе, насанд хүрэгчдийг спортын олон төрлөөр хичээллэх боломжийг бүрдүүлэх, томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, “Токио-2021” олимпод Монголын тамирчдыг бэлтгэн оролцуулахад БТСУХ-той хамтран ажиллахаар болж "Ерөнхий сайдын цом"-ыг гардан авлаа.