Төрийн албаны шинэ хуулиар бүх байгууллага, албан хаагч тус бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй байх зохицуулалтыг хийсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас Удирдлагын академи, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, төлөвлөх, хяналт шинжилгээ хийх, түүний үр дүнгээр нь ямар арга хэмжээ тооцох талаар
“Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад 17 төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө хариуцсан ахлагч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй 45 албан хаагч хамрагдаж байгаа юм. Энэ сарын 2,3-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтыг Удирдлагын акедемийн багш нар чиглүүлэн ажиллах юм.