Аргын тооллын 10 сарын 30. Баасан (Сугар) гараг (2020)




-Аргын тооллын 10 сарын 30. Баасан (Сугар) гараг (2020) 
-Билгийн тооллын шинийн 14, улаан морь, дэлгэрүүлэгч-26 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулт, баасаннамду барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:33-17:37. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, хот балгадын үйл, замд явах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ