Японы
“Хүүхдийг ивээх сан”-гаас Монгол Улсын 5 аймгийн 25 сумын хүүхэд залууст хувь хүний суурь ур чадварууд, энтрепренершип боловсрол олгох замаар тэдний сурлагын амжилтыг ахиулах, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
2019-2023 онд хэрэгжих тус төсөлд 14-25 насны хүүхэд, залуусыг хамруулах юм. Энэ хүрээнд Ховд аймгаас сонгогдсон зорилтот 6 сумын хүүхэд, залууст сургууль болон хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж буй хувь хүний ур чадварууд, энтрепренершип боловсрол, төсөл бичих, хэрэгжүүлэх аргазүй зэрэг хэрэгцээт мэдлэг олгох сургалтад хамруулж, төслийг нь сонгон шалгаруулж, санхүүжилт олгох юм.
Өнөөдөр /2020.10.28/ уг төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон зорилтот сумдын ЗДТГ-ын даргаар ахлуулсан сумдын зөвлөлийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.