Ховд аймгийн Музейн хамт олон 2020-2021 оны хичээлийн жилийг угтаж 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 18 хүртэлх насны бүх хүүхдийг музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой болсон гэж мэдээллээ. Энэ нь хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол ахуй, өв соёлыг түгээх, сурч боловсрох, авьяас ур чадвараа хөгжүүлэх үйлсэд нь хувь нэмэр оруулах зорилготой аж. Иймд хүүхэд залуучууд өргөнөөр үйлчлүүлэхийг аймгийн Музейн хамт олон урив.