Ахмад волейболчдын аймгийн аварга шалгаруулах “ХОВД-2020” тэмцээн Булган суманд болно



Волейболын спортыг олон нийтэд сурталчилан таниулах, хөгжүүлэх, ахмад тамирчдыг алдаршуулах, уран гоё тоглолтыг нь залуу хойч үед өвлүүлэх зорилгоор аймгийн БТСГ, Волейболын холбоо,  Булган сумын ИТХ, ЗДТГ, Булган-Алтайн Шонхор волейболын холбоо хамтран ахмад волейболчдын аймгийн аварга шалгаруулах “ХОВД-2020” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ оны 09-р сарын 04-06-ны өдрүүдэд Булган сумын Спорт цогцолборт зохион байгуулах энэ удаагийн тэмцээнийг Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш, волейболын спортын 1-р зэргийн тамирчин Моломын Мөнхөө агсны нэрэмжит болгон зохион байгуулах аж.

Тэмцээнийг 40-49, 50-иас дээш насны эрэгтэй, 35-49, 50-иас дээш насны эмэгтэй гэсэн 2 насны ангилалаар зохион байгуулах юм байна. Уг тэмцээнийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр, "COVID-19" цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг баримтлан явуулна гэж зохион байгуулагчид мэдээллээ.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ