Ховд аймгийн Дуут суманд спорт заалны барилга шинээр барьж байна. Тус барилгын ажил одоогийн байдлаар 95 хувьтай үргэлжилж буй юм. Одоогоор спорт заалны дотор заслын ажил хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тус барилгын ажлыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны захиалгын дагуу “Ховдын хаш өргөө” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж буй юм.
Ийнхүү тун удахгүй орчин үеийн стандартын шаардлага хангасан, тохилог спорт заал ашиглалтад орсноор хөдөөгийн алслагдсан бүсэд амьдарч буй хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамтдаа хөгжих боломж нэмэгдэх аж.