Ховд аймгийн баяр наадмын үндэсний болон ураинхай сурын харвааны шилдгүүд тодорлоо. Сурын харваанд нийт 120 харваач оролцож цэц мэргэнээ сорьсон юм.
Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт Ховд аймгийн Мянгад сумын харьяат Д.Алтангэрэл шалгарч, 40 сумнаас 32 оносон амжилтаар “Аймгийн мэргэн” цолны болзол хангав.Харин Ховд аймгийн Жаргалант сумын харваач Б.Сүх-Очир 40 сумнаас 30 онож дэд байрт шалгарсан бөгөөд “Аймгийн гарамгай харваач” цолыг хоёр дахь удаагаа хүртлээ. Гуравдугаар байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат Д.Бат-Эрдэнэ шалгарч, 40 сумнаас 29 оносон амжилтаар “Аймгийн гоц мэргэн” цол хүртсэн юм. Мөн Ховд аймгийн Дуут сумын харьяат Б.Галмандах, Мянгад сумын харьяат Н.Улаанхүү нар 28 онож тусгай байрт шалгарчээ.
Эмэгтэй төрөлд:
Ховд аймгийн Чандмань сумын харьяат С.Цэвээндарь 40 сумнаас 29 онож түрүүлсэнээр “Аймгийн мэргэн” цол хүртсэн юм. Мөн дэд байрт Жаргалант сумын харьяат Б.Номинчимэг, гуравдугаар байрт Дөргөн сумын харьяат С.Цэнгэл нар шалгарав. Харин тусгай байрт Жаргалант сумын харьяат Р.Эрдэнэбаяр, Д.Энхжин нар шалгарсан.
Урианхай сурын харвааны эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн харьяат С.Баярсайхан шалгарсан бөгөөд 30 сумнаас 24 оносон амжилтаар “Аймгийн мэргэн” цол хүртсэн юм. Дэд байрт Баян-Өлгий аймгийн харьяат С.Баатархүү , гуравдугаар байрт Жаргалант сумын харьяат н.Баярхүү нар шалгарлаа. Харин Мөнххайрхан сумын харьяат н.Мөнхцоож, Б.Түвшинзориг нар тусгай байрт шалгарав.
Өсвөрийн харвааны эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт Дуут сумын харьяат Б.Пүрэв-Эрдэнэ
Дэд байрт Дуут сумын харьяат Б.Мөнхбаяр
Гуравдугаар байрт Мөнххайрхан сумын харьяат С.Амгаланзаяа
Тусгай байрт Жаргалант сумын харьяат Д.Сүхбат
Тусгай байрт Жаргалант сумын харьяат М.Билгүүн нар шалгарлаа.
Өсвөрийн харвааны эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрт Жаргалант сумын харьяат Г.Маргадмаа
Дэд байрт Мөнххайрхан сумын харьяат М.Даваабал
Гуравдугаар байрт Жаргалант сумын харьяат Д.Мөнхжин
Тусгай байрт Мөнххайрхан сумын харьяат Ч.Сүхжин
Тусгай байрт Жаргалант сумын харьяат П.Номундарь нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.