2020 оны 07-р сарын 11-12 ний өдрүүдэд Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын "Өсвөрийн бөхийн барилдаан"-ыг аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн салбар амжилттай зохион байгууллаа. Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдав. Үүнээс Эрдэнэбүрэн сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ө.Золбоо түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч Н.Нямзарилаг үзүүрлэлээ. Мөн Манхан сумын ЕБС-ийн сурагч Л.Сүхболд, Үенч сумын сургуулийн сурагч Б.Ариунболд нар шөвгөрсөн юм. Өвсөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэлээ. Огноо: 7/12/2020 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1430 Мэдээ таалагдсан: