Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер, Дэлхийн аварга Б.Мөнгөнтуул Ховд аймгийн Булган, Алтай, Үенч гэсэн гурван сумын 28 шатарчинтай нэг зэрэг тоглолт хийлээ.
Тус шатрын нөхөрсөг тоглолтын үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр Булган сумын Спорт ордонд болсон байна. Тоглолт нийт 5 цаг 30 минутын хугацаанд үргэлжилсэн бөгөөд шатарчин Б.Мөнгөнтуул 26 хүнийг ялж, хоёр хүнтэй тэнцсэн байна.
Энэхүү нөхөрсөг тоглолт нь орон нутгийн шатрын спорт сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой гэж албаны эх сурвалж онцоллоо.