Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ, Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний хэрэгжилт 2017-2019 онд...



Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ” хэрэгжүүлж байна. Нийтийг хамарсан ажлын хүрээнд 2017-2019 онд Ховд аймгийн 17 сумын ЗДТГ-ын 109 төсөл, 15 аж ахуйн нэгж, байгууллагын 15 төсөл гээд нийтдээ 124 төсөл арга  хэмжээг санхүүжүүлж, 1690 иргэнийг түр ажлын байраар ханган, 543.4 сая төгрөгийн цалин урамшуулал олгосон юм. Ингэснээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайг  цэвэрлэх, тохижуулах, засварлах, ойжуулалт хийх, ногоон байгууламж байгуулах, мал амьтны сэг зэм устгах, ариутгал хийх, байгаль орчныг хамгаалах, булаг шанд гол горхийг цэвэрлэх, сэргээх, хөдөөгийн багийн зам засварлах, малчдын хашаа хороо янзлах зэрэг нэлээд ажлуудыг сумдад үе шаттай хийж гүйцэтгэсэн байна. 



Түүнчлэн “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд сумдын ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлж, ажлын байртай болгох зорилгоор “Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ”-г хэрэгжүүлж байгаа юм. Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний хүрээнд 2017-2019 онд 11 сумын 24 бүлгийг хамруулж, 192 иргэнд 86.6 сая төгрөгийн цалингийн урамшуулал олгосон байна. Улмаар байгаль орчин хамгаалах, сэг зэм, хог хаягдал цэвэрлэх, тэжээлийн ургамал тариалах, сумын төвийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа хийх, засварлах зэрэг нэлээд ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр ажил Мянгад, Дөргөн, Цэцэг, Чандмань суманд хэрхэн үр дүнтэй хэрэгжсэн талаар сурвалжиллаа.  



ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ