1977 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 18-ны өдрийг Дэлхий дахинд
“Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэж эхэлжээ. Тэгвэл манай улс энэ өдрийг 1998 онд анх тэмдэглэж эхэлсэн ба түүнээс хойш 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр музейн албан хаагчид олон нийттэй уулзах, музейд тулгараад байгаа асуудалд тэдний анхаарлыг төвлөрүүлэх, музейгээ сурталчилж ойрын болон урт хугацааны төлөвлөгөөгөө танилцуулдаг.
Энэ жил “Тэгш байдлын төлөөх музей-Олон янз байдал ба тэгш хамруулах” /Museums for Equality: Diversity and Inclusion/ сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Гэвч энэ жил хорио цээрийн дэглэмтэй байгаа учраас улсын хэмжээнд бүх музейнууд олон нийтэд онлайн байдлаар тодорхой ажил зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн музей шилдэг үзмэрийн дээжисээ онлайнаар танилцуулах ажлыг эхлүүлээд байна.
Илүү дэлгэрэнгүйг Ховд аймгийн Музей цахим хуудаснаас үзээрэй.