АНГЛИ ХЭЛНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР АКСЕСС-т урьж байна



Ховд аймгийн ЕБС-ийн 9-р ангид сурдаг сурлага сайтай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, орлого багатай өрхийн, шинийг эрэлхийлж бүтээлч арга барилд суралцах     хүсэлтэй сурагчдыг урьж байна.
 
Тавигдах шаардлага: 

• 12 жилийн сургалттай ЕБС-н 9-р ангийн сурагч байх 
• Хөтөлбөрт өргөдөл гаргах үедээ 13 нас хүрсэн байх
• Сурагч нь гэр хороолол, түрээсийн байр эсвэл дотуур байранд амьдардаг буюу улсын сургуульд сурдаг байх
• Сурлага сайтай байх
• Хөтөлбөрт 2 жилийн хугацаанд тасралтгүй оролцох боломжтой байх
• Орлого багатай өрхийн хүүхэд байх

Бүрдүүлэх материал:

2020.5.01-нээс 2020.5.22 хүртэл онлайн хэлбэрээр хүлээж авна.
1. Өргөдлийн маягт- Өгөгдсөн асуулгыг (Google form) үнэн зөв бөглөх
2. Өмнөх 3 жилийн сурлагын голч дүнгийн хуулбар- Ангийн багшаас авч, сканнердана.
3. Төрсний гэрчилгээний хуулбар- Сканнердана.
5. Ангийн багш болон Англи хэлний  багшийн тодорхойлох захидал- Багш нарын гарын үсэг, холбоо барих мэдээлэл бүхий тодорхойлолтоо сканнердана.
6. Өрхийн орлого нотлох баримтууд    
       А. Оршин суугаа газрын тодорхойлолт- эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний харъяаллаар багийн дарга, нийгмийн ажилтны тодорхойлолт
       Б.  Гэр бүл нь Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, өөрөө хөгжлийн  бэрхшээлтэй, олон хүүхэдтэй айл, эцэг эх нь тэтгэвэрт гарсан мөн хагас болон бүтэн өнчин, тэжээгчээ алдсан зэргийг нотлох албан, хүчин төгөлдөр баримтуудыг сканнердана.
7.“Яагаад би Аксесс хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?сэдвээр эссе бичнэ. (Монголоор, үгийн тоо 500-с хэтрэхгүй)  

Анхаарах зүйлс:

1. Зөвхөн 9-р ангийн сурагчдаас материал хүлээн авна. 
 2. Тодорхойлолт бүрт тухайн тодорхойлолтыг гаргасан албан тушаалтан /мэргэжилтнүүд, менежер, багш/ -ы холбогдох мэдээллүүдийг оруулсан байх 
3. Сканнердсан бүх материалыг дээрх дугаарын дарааллаар дугаарлан байрлуулж, нэг  pdf файл болгоод, сурагчийн овог нэрээр /монголоор, Баяраагийн Дэлгэрмаа/ нэрлэж buyankhishigz11@gmail.com хаяг руу илгээнэ.
4. Сканнердсан бүх материал үнэн зөв, тод гаргацтай байх
4. Хүүхэд бүр зөвхөн өөрөө ашигладаг gmail хаягтай байх ёстой ба тухайн хаягнаасаа материалаа илгээнэ.
5. Материалыг дээр дурдсан хугацаанд хүлээж авах ба дутуу болон хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй 

Шалгаруулалт:

1-р шат: Бүрдүүлэх материалыг 5 сарын 22-ний 13:00 цагаас өмнө онлайн хэлбэрээр хүлээн авч эхний шатны шалгаруулалтыг хийнэ.
2-р шат:
Эхний шатанд тэнцсэн сурагчдаас анхан шатны Англи хэлний шалгалт авна. 
3-р шат: 2-р шатанд тэнцсэн сурагчид ярилцлагад   орно. /Гэр бүлийн гишүүд хамт оролцох/
Эцсийн хариуг гаргаж, тэнцсэн 24 сурагчийг хөтөлбөрт урина. Хариуг сурагчийн өөрийнх нь gmail хаяг  руу илгээнэ.
                 
                  Лавлах утас :99027905 (Өдөр 14-17 цагийн хооронд холбогдоно уу)


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ