-Аргын тооллын 4 сарын 20. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 28, харагчин могой, могойг хүлэгч-25 од, суудал шороо, мэнгэ 2 хар, рашааны барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-19:49.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хишиг даллага авах, сан тавих, лус ба тэнгэр тахих, тахилга хийх, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, насны хүчийг арвижуулах, усан засалд сайн. Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Аргын тооллын 4 сарын 21. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын 29, хөх морь, дэлгэрүүлэгч-26 од, суудал төмөр, мэнгэ 1 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:51-19:51.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.