УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шатахууны үнэ, хуурамч шатахууны талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шатахууны үнэ, хуурамч шатахууны талаар мэдээлэл хийлээ

 

Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш хангалалттай хэмжээгээр буурсныг бид мэдэж байгаа. Оны эхэнд 70 ам.доллар байсан нефтийн ханш 22 ам.доллар болж буурсан. Иран, Ирак зэрэг орнууд нефтээ 10 ам.доллараар зарж байгаа ийм тохиолдол бий.

Нефтийн үнэ 300-400 орчим төргөрөөг буурсан ч зарим газар хангалалттай хэмжээгээр буурахгүй байна. 2008-2019 онд нефтийн дундаж ханш 650 ам.доллар байсан бол өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирж байга нефтийн дундаж ханш 370 ам.доллар байна. Тэгэхээр тонн тутамд 930 төгрөгийн зөрүү гарч байна гэсэн үг. Тиймээс 300 төгрөгөөр буурсан ханш хангалттай биш гэж үзэж байна. 600 төгрөгөөр буурах боломж бий. Өндөр үнээр нефт борлуулж байгаа худалдаа эрхлэгчидтэй Засгийн газар дахин хэлэлцээ хийж, бүтээгдэхүүний үнийг бууруулах шаардлагатай.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ