“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны А/28 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу улсын байцаагчид Нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд хяналт тавьж, зорчигчдын халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авч ажиллаж байна.
Хөл хорио цуцалсан үеэс хойш буюу 2020 оны 03 дугаар сарын 16-27-ны өдрийн байдлаар нислэгийн зорчигчдоос халуурсан болон сэжигтэй тохиолдол илрээгүй гэж аймгийн МХГ-аас мэдээллээ.