ТОДРУУЛГА: “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн талаар



Ховд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд 2019 онд 814 шинэ ажлын байр бий болсон. Үүнд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй зургаан хөтөлбөрийн хүрээнд 270 ажлын байр шинээр бий болжээ. Тодруулбал, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдахаар  2019 онд 217 иргэн төсөл ирүүлсэн. Ингээд тус байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нөхцөл байдлын үнэлгээ хийжээ. Улмаар 150 иргэний төслийг дэмжиж, 391 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Ингэснээр 150 ажлын байр шинээр бий болсон аж.  Тэгвэл 2020 онд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 310 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ. Үүнтэй холбогдуулан  “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” зарлагдлаа. Тус хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Арболоос тодрууллаа. 
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг санхүүгийн болон дэмжлэг арга хэмжээнд хамруулж, байнгын ажлын байрыг хадгалах, ажил хайгч оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж, орлого нэмэгдүүлэхэд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн зорилго чиглэж байна. Хөтөлбөрт хамрагдах иргэдийн хувьд ХХҮГ дээр ирж төсөл бичих талаар зөвлөгөө авч төслөө бичих боломжтой юм.  

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ