БСШУСЯам, Монголын Байт харвааны холбоо хамтран баруун бүс нутагт Байт харвааны спортыг хөгжүүлэх, сурталчилан таниулах, энэ спортоор сонирхон хичээллэх тамирчдыг бэлтгэх үүднээс төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд Ховд аймгийн БТСГ-т 5ш аравч, 10ш иж бүрэн нум, 100ш сум, тамирчдын аюулгүй байдлын хамгаалалтын хэрэгсэл гээд 70,0 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хэрэгсэлийг өнөөдөр /2020.02.23/ хүлээлгэн өглөө.
Ингэснээр манай аймагт Олимпийн спортын нэгэн шинэ төрөл хөгжих боломж бүрдэж байна.
Энэхүү спортыг орон нутагт хөгжүүлэх болсонтой холбогдуулан Жаргалант сумын 12 жилийн 6-р сургуулийн Биеийн тамирын багш Б.Уранчимэг УБ хотноо Олимпийн хороон дээр зохион байгуулсан 14 хоногийн сургалтад хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдээд иржээ. Мөн Байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Золбоо Ховд аймагт хүрэлцэн ирж Жаргалант сумын сургуулиудын биеийн тамирын болон сургагч багш нар, өвсөрийн тамирчдад 4 хоногийн сургалт явуулсан байна.