Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 70 гаруй иргэн Төрийн дээд одон медалиар шагнагдсан.Тэдний нэг болох Жаргалант сумын иргэн Чанагийн Баатарзаан нь өнөөдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоо гардан авлаа. Түүний шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгч, баяр хүргэв. Ч.Баатарзаан нь 30 гаруй жилийн хугацаанд “Ховд” нисэх онгоцны буудалд онгоцны техникчээр ажилласан бөгөөд өдгөө Өмнөговь аймагт мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа гэнэ. Огноо: 1/6/2020 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3660 Мэдээ таалагдсан: