“XII сарын 07 оюутны ардчилсан цуглаан" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов



Оюутны ардчилсан цуглааны 30 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд их сургууль хамтран “XII сарын 07 оюутны ардчилсан цуглаан" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ардчилсан намын дарга Ч.Чинбат, Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж, “XII дугаар сарын 07 оюутны чөлөөт холбоо"-ны ерөнхийлөгч С.Эрдэнэцогт болон тухайн үеийн оюутны цуглаанд оролцогчдын төлөөлөл, Ховд их сургуулийн багш, оюутнуудаас бүрдсэн 150 гаруй хүн оролцсон юм.



Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 7-нд Ховдын багшийн дээд сургуулийн хэсэг багш, оюутан Ард аюушийн талбайд улс төрийн цуглаан хийж, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан өргөх бичгийг аймгийн намын хорооны бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байжээ. Энэхүү цуглааныг Ховд их сургуулийн МХУЗ-ын III курсын оюутан, оюутны зөвлөлийн дарга С.Эрдэнэцогт, Ц.Мөнхтөр, Батболд тэргүүтэй оюутнууд зохион байгуулсан ба тус цуглаанд 400 орчим хүн оролцсоны 320 гаруй нь оюутан байсан байна. Энэ нь Монгол Улсад болсон улс төрийн анхны цуглаан бөгөөд ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэх гол хүч нь оюутнууд байсан төдийгүй “Ардчилсан хувьсгал Ховдоос эхэлсэн” гэж албаныхан онцоллоо.



Оюутны ардчилсан цуглааны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй илтгэл хэлэлцлээ. Тус эрдэм шинжилгээний хурал нь ардчилсан хувьсгалын эхлэл, өрнөл, тухайн үеийн онцлох үйл явдал, Ховд их сургуулийн оюутнуудын үүрэг оролцоо, түүх бичлэг дэх үнэлгээ дүгнэлт, эсэргүүцлийн хөдөлгөөний судалгаа зэргийг танилцуулах замаар олон нийтэд ардчилсан хувьсгалын үнэ цэнэ, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлснээрээ онцлогтой юм. 

ВИДЕО:








    

<<<<>
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ