“Шилдэг шатарчин сум” шатрын багийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 160 хүн оролцлоо



УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлага дор Ховд аймгийн Шатрын холбооноос  “Шилдэг шатарчин сум” шатрын багийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 12 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулав. Тэмцээнд Ховд аймгийн хөдөөгийн 16 сум тус бүрээс 18-аас дээш насны 10 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг буюу нийт 16 багийн 160 шатарчин оролцсон юм.



Тэд Дэлхийн болон Монголын Шатрын холбооны дүрмийн дагуу швейцарь системээр нэгэн зэрэг долоон өрөг тоглох зарчмаар шилдгүүдээ тодрууллаа. Тэргүүн байрт Мөст сум, дэд байрт Манхан сум, гуравдугаар байрт Алтай сумын баг тус тус шалгарлаа. Мөн ширээний аваргуудыг тодрууллаа. Шатрын багийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь орон нутагтаа шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, улмаар шатарчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцлон хэлэв. 

ВИДЕО:















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ