-Аргын тооллын 11 сарын 6. Лхагва (Буд) гараг/ 2019 /



-Аргын тооллын 11 сарын 6. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 9, улаагчин хонь, чөдөр-23 од, суудал огторгуй, мэнгэ 6 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр, модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:43-17:27.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр, модон хохимой өдөр цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ