УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Б.Пүрэвдоржийн санаачлага дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Ховд шонхорууд клуб, аймгийн Биеийн тамир спортын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран
"Сурагчдын лиг-2019" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 9 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
"Сурагчдын лиг-2019" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 8 сургуулийн ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй 16 багийн 200 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдэг баг тамирчдаа тодруулсан юм.
ВИДЕО:Тэмцээний
эрэгтэй төрөлд: Тэргүүн байранд Лаборатори Нэгдүгээр сургууль, дэд байранд ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, гуравдугаар байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, тусгай байранд Прогресс сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Эмэгтэй төрөлд: Тэргүүн байранд ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, дэд байранд Цаст-Алтай Цогцолбор сургууль, гуравдугаар байранд ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, тусгай байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарч шагналаа гардан авав.
"Сурагчдын лиг-2019" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний
"Холын зайн шидэлтийн шилдэг эрэгтэй тоглогч"-оор ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагч Т.Дөлгөөн,
"Холын зайн шидэлтийн шилдэг эмэгтэй тоглогч"-оор Цаст-Алтай Цогцолбор сургуулийн сурагч З.Дөлгөөн нар шалгарлаа. Харин тэмцээний
"Шилдэг эрэгтэй тоглогч"-оор ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагч Т.Баянжаргал,
"Шилдэг эмэгтэй тоглогч"-оор ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч А.Асимхан нар шалгарсан бөгөөд
"Шилдэг MVP эрэгтэй тоглогч"-оор Лаборатори Нэгдүгээр сургуулийн сурагч О.Ням-Эрдэнэ,
"Шилдэг MVP эмэгтэй тоглогч"-оор ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагч Т.Дуламсүрэн нар тус тус шалгарч шагналаа гардан авсан юм.
Мөн тэмцээний шилдэг хөгжөөн дэмжигч сургууль шалгаруулан шагнаж урамшуулав.
<