Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг угтсан "Баруун бүсийн урлаг, спортын наадам" Ховд аймагт болно



Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ардчилсан хувьсгалын ололт амжилтаар бахархах, өөрсдийн итгэл үнэмшлийг бий болгох, намын анхан болон дунд шатны байгууллага, гишүүд, дэмжигчдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн Ардчилсан намын хорооноос сумдын Намын хороодтойгоо хамтран "Баруун бүсийн урлаг, спортын наадам"-ыг зохион байгуулах гэж байна. Энэ оны 11-р сарын 1-3-ны хооронд баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулах уг наадамд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл аймгийн гишүүд, дэмжигчид оролцох юм. Оролцогчид волейбол, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис зэрэг спортын 4 төрлөөр өрсөлдөхөөс гадна авьяасаараа уралдана. 1-р шат буюу бүсээс шалгарсан тамирчид УБ хотноо болох тэмцээн, уралдаанд оролцох ба урлагийн авьяастнууд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолтод урилгаар оролцох аж. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ