МАХН-аас санаачилсан “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийн талаарх уулзалт Ховд аймагт боллоо



Иргэдийг орон сууцжуулах, тав тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх, улмаар утаа, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд МАХН-аас “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагааг 5-10 жилийн  хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд 2020 онд 20 мянга гаруй айл өрхийг орон сууцжуулахаар тооцоолоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийн талаарх  уулзалтыг 10 дугаар сарын 25-ны өдөр  Ховд аймагт зохион байгууллаа.



Тус уулзалтад МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр болон Ховд аймаг дахь МАХН-ын удирдлага, гишүүд, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцсон юм. Уулзалтын хүрээнд “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, ач холбогдол, цаашдын төлөвлөлтийн талаар албаны хүмүүс танилцуулж иргэдтэй харилцан санал солилцсон юм. 

ВИДЕО:












<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ