Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгон зарласан. Уламжлалын дагуу энэ намрын бүх нийтээр мод тарих өдөр 10 дугаар сарын 12-нд тохиолоо. Жаргалант сумын хувьд бүх нийтээр мод тарих өдөрт аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, байгаль орчны салбарын байгууллага, ойн мэргэжлийн байгууллага зэрэг 43 байгууллагын 921 хүн оролцож, Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын дунд 10 га газар, Буянт багийн нутаг дэвсгэр "Ногоон-поспорт, Ногоон-төгөл" модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн 3.5 га газарт нийт 2142 мод, бут сөөгийг тус тус тарьж, услах, арчлах ажлыг зохион байгуулжээ. Тэгвэл энэ удаагийн бүх нийтээр мод өдрөөр Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 3000 орчим мод тарьсан мэдээтэй байна.
ВИДЕО:
<