Аймгийн МАН-ын хорооны дэргэдэх НАМЭХ-ноос энэ сарын 11-ний өдөр ээлжит хурлаа зохион байгуулав.Жаргалант сумын НАМЭХ-г байгуулах, бүтэц, бүрэлдэхүүнийг сонгох, эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх санаачилга, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан хурлын үйл ажиллагаанд тус сумын 12 багийн төлөөлөгч, аймгийн НАМЭХ-ны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөл 180 орчим хүн оролцсон юм.Хуралд оролцогч эмэгтэйчүүдэд зориулан Ховд Их сургуулийн багш Б.Цагаач “Хэн өөрчлөлтийг хүсэж байна?” сэдэвт лекц, 14-р цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг “Хүүхдийн хүмүүжилд тоглоом хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдвээр сургалт явууллаа.Үүний дараагаар Эмэгтэйчүүдийн холбооны дарга, дэд дарга нар, тэргүүлэгчдийг сонгон томиллоо. Ховд аймгийн Жаргалант сумын НАМЭХ-ны даргаар П.Цэрэндулам, дэд даргаар Ж.Саруул, Ш.Номин-Эрдэнэ нар сонгогдон ажиллахаар болсон юм. Мөн тус хурлын үеэр энэ сарын 17-нд Улаанбаатар хотод болох “НАМЭХ-ны VII чуулган”-д Жаргалант сумаас оролцох төлөөлөгчдийг сонголоо. Огноо: 10/11/2019 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2423 Мэдээ таалагдсан: