Олон улсын
"Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан Ховд аймгийн МАХН-ын түмтээс намынхаа 60 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд ахмад настнаа хүндлэн талархал илэрхийлж, тэдний сургааль үгийг сонсохын зэрэгцээ намын бодлого зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах зорилготой юм. Арга хэмжээг нээж Ховд аймгийн МАХН-ын түмтийн дарга Б.Юра үг хэлж, ахмадууддаа баярын мэнд хүргээд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөв.
ВИДЕО: