“Өсвөрийн аврагч-2019” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 200 орчим сурагч оролцлоо



Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, ИТХ-ын ГХУССЗ, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран  "Өсвөрийн аврагч-2019" аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Ховд аймгийн  ерөнхий боловсролын  20 сургуулийн  Өсвөрийн аврагч бүлгийн 200 орчим сурагч оролцож,  шилдгүүдээ тодруулсан юм. 
Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт болон онцгой байдлын газрын алба хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.



Тэмцээний нээлтийн үеэр Онцгой байдлын газрын алба хаагчид гал түймэртэй тэмцэх үзүүлбэр, өндрөөс авран туслах дадлага сургууль хийж сонирхуулсан юм.


"Өсвөрийн аврагч-2019” аймгийн аварга шалгаруулах тэмцээн жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариултын цэг, усанд осолдогчийг аврах цэг, анхны тусламжийн цэг, хүч тамирын цэг, Химийн хордолтын  цэг гэсэн 5 үе шаттайгаар үргэлжилэн явагдлаа. Тэмцээний нйилбэр дүнгээр тэргүүн байрт  И.Саддамба ахлагчтай Булган сумын ерөнхий боловсролын  Нэгдүгээр сургуулийн “Аврагч” баг шалгарч,  улмаар  аймаг  орон нутгаа төлөөлөн бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Харин тэмцээний дэд байрт М.Хосбуян ахлагчтай Жаргалант сумын Гуравдугаар сургуулийн “Шонхор” бүлэг,  гуравдугаар байрт  С.Батбаатар ахлагчтай  Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Долоон бурхан” бүлэг,  тусгай  байрт  Жаргалант сумын Прогресс сургуулийн “Прогресс” өсвөрийн аврагч бүлэг  тус  тус шалгарч шагналаа гардан авав. Бүсийн тэмцээн 2019 оны 09-р сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт болно.   

ВИДЕО:

















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ