Хадлан бэлтгэх ажил 64 хувьтай байна



Ховд аймгийн хэмжээнд  энэ онд  61.6  мянган  тонн хадлан өвс бэлтгэхээс  одоогийн байдлаар 39554  тонн хадлан бэлтгэсэн байна. Мөн  4000 тонн гар тэжээл, 7756 тонн   хужир шүү бэлтгэхээс  714.4 тонн гар тэжээл, 1327.4 тонн эрдэс давс, хужир шүү бэлтгэжээ. Өнгөрсөн 7 хоногийн нэгдсэн мэдээгээр хадлан бэлтгэх  ажил 64 хувьтай явж байна гэж  Ховд аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 
Энэ жил Ховд аймгийн баруун бүсийн сумдад өвсний гарц сайн байгаа учраас  Булган, Алтай суманд  хадлан бэлтгэх ажил өндөр хувьтай байна. Тодруулбал, одоогийн байдлаар Булган сумынхан 22 мянган тонн өвс бэлтгэхээс 22160 тонн өвс бэлтгэсэн. Харин Алтай сум 1500 тонн өвс, 150 тонн гар тэжээл, 500 тонн эрдэс давс, хужир шүү бэлтгэжээ.   
Харин бусад суманд хадлан бэлтгэх ажил сайн үнэлгээтэй үргэлжилж байгаа талаар албаныхан хэллээ.      

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ