Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилготой Монгол Экологи төвийнхөн Ховд аймгийн Хар ус нуур, Мөнххайрхан сумын УТХГ-ын 15 байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай, тус бүр нь 9,0 сая төгрөгийн үнэ бүхий мотоцикль олголоо. Байгаль хамгаалагчдад мотоцикль гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга С.Батмөнх, Мөнххайрхан сумын Улсын тусгай хамгаалалттай газрын дарга М.Одхүү нар оролцож Монгол Экологи төвийн хамт олонд талархал илэрхийллээ. Мөн "RALLY FOR RENJERS" хөтөлбөрийг санаачлагч Монгол Экологи төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Үндэсний паркийн захиргааны ахмад мэргэжилтэн, байгаль орчны гавьяат зүтгэлтэн Роберт Макинтош, Буянт сумын уугуул Ж.Батхүү нарт Ховд аймгийн хүндэт тэмдэг гардуулав.ВИДЕО: Огноо: 8/22/2019 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3549 Мэдээ таалагдсан: