Ганданпунцагчойлон хийдэд 18 метр өндөр "Майдар" бурхан заллаа



Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр тус хийдэд боржин чулуугаар сийлэн бүтээсэн 18 метр өндөр “Майдар” бурхан залах ёслолын ажиллагааг “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”, Ганданпунцагчойлин хийд, аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа. Намрын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр хүндэтгэн залж буй Майдар бурханы зураг дизайныг зураач Д.Баяр гаргаж, “Боржин суварга” ХХК бүтээсэн байна.

ВИДЕО:



Image may contain: 2 people, people standing, hat and outdoor

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Алтан Майдар” төслийн ерөнхий зохицуулагч, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн ерөнхийлөгч Ш.Адьшаа, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав тэргүүтэй төр засгийн удирдлагууд болон Ховд аймгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, Ардын жүжигчид, сүсэгтэн олны төлөөлөл оролцлоо.




Энэ үеэр Үндэсний урлагийн  их театрын  уран бүтээлчид  язгуур  урлагийн  сонирхолтой тоглолт,  үзүүлбэрийг  иргэд олон нийтийн хүртээл болгосон юм. "Майдар" бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлсэн сайн цагийн тав дахь бурхан гэж тооцогддог.  “Майдар” хэмээх нэр нь асрал хайрын бурхан, найз нөхөд, нэгдмэл ухаан гэсэн утгатай ажээ.
Ховд аймгийн "Гандан Пунцаг Чойлон" хийдийн 10 жилийн ойн баярыг  тохиолдуулан Майдар бурхны жонон айлдах, бурхны шашны тайлбар, танилцуулсан бөгөөд  Жадо Рэнбүүчигийн  номын айлтгал, түвшин жаргалангийн “хурай” дуудлага зэрэг  хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм. 















 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ