-Аргын тооллын 7 сарын 16. Мягмар (Ангараг) гараг/ 2019 /



-Аргын тооллын 7 сарын 16. Мягмар (Ангараг) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 15, хөх бар, суулга-19 од, суудал төмөр, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай. Усанд хор орох (урсгал усанд бүү ор).
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:09-20:46.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өлзийтэй маш сайн. Гэвч бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, үр тарих, хишиг даллага авах, цэргийн ба догшин үйл, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, барилгын суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном заалгах, худаг малтах, замд гарах, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ