-Аргын тооллын 7 сарын 12. Баасан (Сугар) гараг / 2019 /



-Аргын тооллын 7 сарын 12. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 11, цагаан нохой, эрхтэний тэргүүн-15 од, суудал мод, мэнгэ 6 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Усанд хор орох (урсгал усанд бүү ор).
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:49. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал оюун билиг хурц болох маш сайн. Гэвч луу, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, лам болох, эм найруулах, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хатуу үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ