Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн Үндэсний их баяр наадам эхэллээ

Image may contain: 1 person, standing and outdoor

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Наадмын эхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүрээний жагсаал, төрийн далбааг өргөн мандууллаа.

Image may contain: one or more people and phone

Баяр наадмыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олон, наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч, шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, үндэсний түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнан өвлөж, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй хүн бүхэнд талархал илэрхийлье. Ажилч, хичээнгүй иргэдийн цаг наргүй хөдөлмөрийн үр шимээр Ховд аймаг маань улам улмаар урагшлан дэвжиж байгааг онцлон тэмдэглээд хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадахын ерөөл өргөлөө.

Image may contain: one or more people, people riding on horses, tree and outdoor

Энэ үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын Морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаалаа.



Image may contain: 1 person, outdoor and nature

Image may contain: 16 people, people smiling, tree, child, outdoor and nature

Image may contain: one or more people, sky, cloud, outdoor and nature


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ