-Аргын тооллын 7 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 7 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 10, шарагчин тахиа, салхины эх-14 од, суудал уул, мэнгэ 7 улаан, хотол чуулганы барилдлагатай өдөр. Усанд хор орох (урсгал усанд бүү ор).
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:50. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, замд гарахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ