Ховд аймгийн 60 гаруй иргэн төрийн дээд одон, медаль хүртлээ

Image may contain: 8 people

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг тохиолдуулан “Баярын хурал” зохион байгууллаа. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ. Үүний дараагаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийн баярын хуралд хүрэлцэн ирсэн иргэд, хөдөлмөрчдөд мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар Ховд аймгийн Төр захиргаа, Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 66 иргэнд төрийн дээд одон, медаль, салбарын шагнал гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Үүнд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 40, Хөдөлмөрийн хүндэт медалиар 15, банк санхүү, худалдаа үйлдвэр, соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 6 иргэн тус тус шагнав. Мөн энэ үеэр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид баяр наадамд зориулсан хүндэтгэлийн концерт толилууллаа. 

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 2 people, people standing and wedding

Image may contain: 3 people, people smiling, people standing and suit
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ