-Аргын тооллын 7 сарын 10. Лхагва (Буд) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 8, шар бич, тэргүүн дагуул-13 од, суудал ус, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Усанд хор орох (урсгал усанд бүү ор).
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:51.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал нас уртасна маш сайн. Гэвч бар, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, хувцас эсгэхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар.