-Аргын тооллын 7 сарын 8. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 7 сарын 8. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 6, улаан морь, харцага-11 од, суудал төмөр, мэнгэ 1 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Модон хохимой.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:52. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр муу цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ