Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/223 дугаар захирамжаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр өгөөж, барилгын чанар стандартыг сайжруулах үүднээс
"Барилгын захиалагчийн хяналтын орон тооны бус ажлын хэсэг" байгуулсан.
2019 оны 07-р сарын 07-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав дээрх ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдтэй хамтран Жаргалант суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Тухайлбал,“Мотоблок” ХХК-ийн гүйцэтгэж буй 50 ортой Хүүхдийн эмнэлэг, Хөгжил политехник коллежийн барилга, “Турлиахт” ХХК-ийн гүйцэтгэж буй Жаргалант сумын Наран багийн ясли, цэцэрлэгийн барилга, “Гранд пасикал” ХХК-ийн гүйцэтгэж буй 7-р сургуулийн дотуур байр, урлаг, спортын заал, биеийн тамирын талбай, “Ганбүрэн” ХХК-ийн гүйцэтгэж буй Тахилт, Баатархайрхан, Бичигт багуудын Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцтай газар дээр нь танилцаж тулгамдаж буй болон цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан хугацаандаа барилгын ажлаа чанартай хийж дуусган, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шуурхай ажиллаж байна.
ВИДЕО: