Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаар тогтоолоор аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоосон. Энэ тогтоолын дагуу Ховд аймаг 2019 оны 7 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан 7 дугаар сарын 10-ны ажлын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож 7 дугаар сарын 6-ны амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэн ажиллах болсныг мэдэгдье.ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР Огноо: 7/5/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1384 Мэдээ таалагдсан: