Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс орон нутгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлагын талаар хэлэлцэх, эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан ахиц ололтыг дүгнэх, тулгамдаж буй асуудал болон эн тэргүүнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлох, салбарын ажилтнуудын санаа бодлыг сонсох, ажилтан өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор
“Ховд аймгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны VI зөвлөгөөн”-ийг энэ сарын 05-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болох 17 сумын 260 орчим байгууллагын 150 гаруй ажилтан оролцсон юм.
ВИДЕО: