Аймгийн ГХБХБГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан 2004, 2005 оны 2 авто машин нь ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр актлагдсан байна. Тиймээс энэ онд орон нутагт төсвийн эрх нь шилжсэн Барилгын техникийн хяналтын зардлаас шатахуун бага зурцуулдаг PRIUS-30, DELICA D-5 маркийн авто машин, компьютер, техник зэргийг ажлын хэрэгцээнд авахаар 50,0 сая төгрөг төсөвлөжээ.Тэгвэл Өчигдөр /2019.07.02/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав PRIUS-30 авто машиныг Э.Баярсүх даргатай аймгийн ГХБХБГ-ын хамт олонд хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ. Тус байгууллага нь авто машинтай болсоноор барилгын техникийн хяналтыг сайжруулж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах боломж бүрдэх юм. Огноо: 7/3/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1561 Мэдээ таалагдсан: