Зуун буудалт даамын нээлттэй тэмцээнд 5-80 насны 80 гаруй иргэн оролцов

Image may contain: 5 people, people sitting and table

Ховд аймгийн Даамын холбооноос аймгийн Засаг даргын ивээл дор “Зуун буудалт даамын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн” зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг даамын спортыг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, тус спортоор хичээллэдэг тамирчдыг идэвхжүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, улмаар даамын спорт сонирхогчдын хүрээг тэлэх зорилгоор 2019 он гарснаар анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус тэмцээнд 5-80 насны нийт 80 гаруй иргэн оролцож, оюун ухаан, ур чадвараа дайчлан өрсөлдөв. 

Image may contain: 1 person, sitting and table

ВИДЕО:



Image may contain: 2 people, people sitting, hat and phone

Тэмцээний эрэгтэй төрөлд: Тэргүүн байрт Б.Нармандах \Төрийн банк\ Дэд байрт М.Мейрамбек \Ховд сумын иргэн\ Гуравдугаар байрт Х.Төмөрбаатар \ГХБХБГ\ Тусгай байрт Б.Энхбаяр \Мянган хожил шатрын клуб\ Тусгай байрт Д.Баасанжав \Цаст-Алтай цогцолбор сургууль\

Эмэгтэй төрөлд: Тэргүүн байрт Г.Сувдаа \Жаргалант сумын ЗДТГ\ Дэд байрт М.Оюунчимэг \Ховд их сургууль\ Гуравдугаар байрт Н.Гантуяа \Жаргалан багийн иргэн\ Тусгай байрт Н.Амарзаяа \Лаборатори нэгдүгээр сургууль\ Тусгай байрт Т.Лиза \Ховд сумын иргэн\ тус тус шалгарч, өргөмжөл, медаль, мөнгөн шагнал гардан авсан юм.  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ