-Аргын тооллын 6 сарын 19. Лхагва (Буд) гараг/ 2019 /



-Аргын тооллын 6 сарын 19. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 17, улаагчин гахай, элдэв тэнгэртэн-20 од, суудал хий, мэнгэ 2 хар, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох маш муу цээрлэвэл зохилтой.
-Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, эд юм бүтээх, эрдэм сурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, гөлөг тэжээх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтах, лам болох, үр цацахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ