Ховд аймгийн Зэрэг сум нь ТА-3 төслийн “Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, сумдын засаглалын түвшнийг жилийн гүйцэтгэлээр үнэлдэг журмын дагуу ОНХС-ийн 25 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалыг 2017, 2018, 2019 онуудад авчээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зөв зүйтэй ашиглаж иргэдийн оролцоотойгоор сум орон нутгийнхаа хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг тус сум хийсэн байна. Иймээс Тогтвортой амьжиргаа 3 төслөөс хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах, засаглалыг сайжруулах зорилгоор сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавин ажиллах үйл ажиллагааны хүрээнд ОНХС-ийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийг бодитоор дэмжих үүднээс Зэрэг сумын Хөндлөн багийн Иргэдийн нийтийн хурлын жишиг хуралдааныг зохион байгууллаа. Энэ удаагийн багийн иргэдийн нийтийн хуралд Хөндлөн багийн нийт иргэдийн төлөөлөл 140 гаруй хүн оролцсон юм. ВИДЕО: Огноо: 5/30/2019 Төрөл: Эдийн засаг Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3169 Мэдээ таалагдсан: