“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу Монгол Улсын 21 аймагт “Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо” байгуулжээ. Тус хорооны гишүүд болон аймгийн ХХААГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг чадваржуулах, мэргэжил арга зүйгээр хангах зорилтын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын танилцуулга хийх, төсөл хүлээн авах, сонгон шалгаруулалт хийх, гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүсчилсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран баруун таван аймгийн “Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах дэд хороо”-ны гишүүд, ХХААГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, зээлийн материал хүлээн авах, зээлийг судлах, дүгнэх процесс, үнэлгээний аргачлал, аймгийн дэд хорооны гишүүдийн эрх, үүрэг, журмын хэрэгжилтийг хангахад анхаарах зүйлсийн тухай ярилцаж, туршлага солилцлоо.
ВИДЕО: